Ш.Оргил: Сэлэнгэ аймагт иргэдийн хоёр дахь давтан шинжилгээнээс халдвар илэрч байна Ш.Оргил: Сэлэнгэ аймагт иргэдийн хоёр дахь давтан шинжилгээнээс халдвар илэрч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Оргил: Сэлэнгэ аймагт иргэдийн хоёр дахь давтан шинжилгээнээс халдвар илэрч байна

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Ш.Оргил бусад холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ аймагт батлагдсан 98 тохиолдол нь

  • Алтанбулагт-2,
  • Мандалд-3,
  • Сүхбаатарт-93 бүртгэгдээд байна.

Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумын бүх иргэдийг урьдчилсан шинжилгээнд бүрэн хамруулах үйл ажиллагааг идэвхтэй хийж байна. Сүхбаатар сумын иргэдийг оршин суугаа багуудын гол, гол байршлуудад өнөөдрөөс буюу 23-аас эхлэн  явуулын шинжилгээ авах багуудыг ажиллуулж эхэллээ.

Сүхбаатар сумын иргэн “А”  дөрөв хоногийн өмнө гэр бүлийн гишүүдийн хамт шинжилгээ өгөхөд зөвхөн А-ийн  хариу нь эерэг гарч  одоо ХӨСҮТ-д эмчилгээнд орсон байгаа. Гэтэл түүний гэр бүлийн бусад 3 гишүүн иргэн А-аас 4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эхний сөрөг гарсан хариу эерэг гарч байна. Иймээс бид бүх иргэдээ шинжилгээнд хамруулах ажлыг эрчимтэй явуулж байна.

Арван нэгдүгээр сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношилгоонд 21564  иргэн хамрагдаад байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал, тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/  644  иргэнд хийлээ. Өссөн дүнгээр 2387 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

Улаанбаатар хотоос 10 мянган түргэвчилсэн оношлуурын тест татан авч нөөцөө бүрдүүлээд байна.   

Алтанбулаг, Мандал сумдад хяналт шалгалт, тандалт судалгаа, ариутгалын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Мандал сумын тухайд 3 явуулын баг ажиллаж иргэдээс түргэвчилсэн шинжилгээг авч байна. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 456 иргэн, PCR-ийн шинжилгээнд 233 иргэнийг хамруулж, ойрын хавьталын 70, дам хавьталын 37 иргэний тогтоож тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад хянаж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621480
0 эможи

Зочин
2020-11-23 18:45
keyboard_arrow_up