Тусгаарлалтад байгаа 318 хүүхдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020 оны 11 сарын 25
Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр (2020.11.25) 11:30 цагт ээлжит мэдээллээ хийв. Тус комиссын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан 17 тохиолдлын 10 нь том хүн, 7 нь хүүхэд бөгөөд ойрын хавьтал 409, дам хавьтал 4700 иргэн байгаа аж. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын 318 хүүхдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн вируслогийн лабораторид PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ.
.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621521
0 эможи
Зочин
2020-11-25 22:13
Хөөрхий хүүхдүүд ашгүй дээ. Ахин дараачийн шинжилгээ авах биз
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: