Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 9 тохиолдол бүгд өмнө батлагдсан халдвартай хүний ойрын хавьтлаас илэрчээ
Өнөөдрийн буюу 27-ны өдрийн Улсын Онцгой комисс, ХӨСҮТ-ийн мэдээгээр Сэлэнгэ аймагт есөн тохиолдол бүртгэгдэж, нийт 157 тохиолдол байгааг мэдээлсэн. Эдгээр нь ойрын хавьтлаас шинээр илэрсэн аж.
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн эдгээр тохиолдлын хамгийн олон тохиолдол нь аймгийн төв Сүхбаатар суманд илэрсэн. Тодруулбал Сүхбаатар сумын
- 1-р багт - 4
- 2-р багт - 24
- 3-р багт - 10
- 4-р багт - 27
- 5-р багт - 12
- 6-р багт - 25
- 7-р багт - 47
- 8-р багт гурван тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эдгээр иргэд нь хүйсийн хувьд эрэгтэй 73, эмэгтэй 84 байгаа бол, насны тухайд 0-34 хүртэлх 79, 35-60 хүртэлх 62, 60-аас дээш насны 16 иргэн байгаа ажээ.
Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын 1214, дам хавьтлын 862, нийт 2076 хавьтлыг тогтоосон байна.
Аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажлыг үргэлжлэн явуулж байна. Мөн аймгийн хэмжээнд тусгаарлалтын 17 цэгт 298 иргэн, гэрийн ажиглалтад 26 цэгт 137 иргэн байна.