Архангайн Батцэнгэл сумын 3072 иргэний шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ
2020 оны 12 сарын 08
Архангай аймгийн Шуурхай штабын өчигдөр орой мэдээлэл хийлээ.
“Нэг иргэн-нэг шинжилгээ”-нд Архангай аймгийн Батцэнгэл сумын 3072 иргэнийг хамруулахад хариу нь бүгд сөрөг гарчээ. Мөн ойрын хавьтлын буюу Ихтамир сумын 3, Өгий нуур сумын 2, Батцэнгэл сумын 58, нийт 63 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Тус сумын хүн амд коронавируст халдварын тандалт хийх зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ”-г өрнүүлж байна.
Архангай аймагт коронавирусийн батлагдсан гурван тохиолдол бүртгэгдээд буй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621840
0 эможи
Зочин
2020-12-08 13:01
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: