Нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөж, 20 настай залуу амиа алджээ
2020 оны 12 сарын 08
Өмнөговь аймагт нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэдсэн осол дахин бүртгэгджээ.
Тодруулбал 2020.12.05-ны өдрийн 00.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэй Г амиа алджээ.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621850
0 эможи
Зочин
2020-12-08 13:03
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: