Баян-Өлгийд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ
2020 оны 12 сарын 09
Баян-Өлгий аймагт Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнд өчигдөр орой түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ.
Тодруулбал, тухайн иргэн нь ачаа тээврийн жолооч бөгөөд нэг машинаар 2 хүн иржээ. Харин цуг ирсэн хүний хариу сөрөг гарсан байна. Одоо эдгээр иргэдийг Өлгий хотод тусгаарлаж, шинжилгээний дээж авч байгаа аж.
PCR шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621874
1 эможи
Зочин
2020-12-09 11:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: