Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын албан даалгавар, Засаг даргын 2020 оны 01-А/366 дугаар захирамжийг зөрчин согтууруулах ундааны зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан худалдан борлуулж байсан иргэний зөрчлийг тус Цагдаагийн газраас илрүүллээ.

Мөн тус өдөр захирамж зөрчин согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 1 хүнсний дэлгүүрийн зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажил явагдаж байна.

Тус Цагдаагийн газраас согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гарснаас хойш хугацаанд 19 ААНБ, иргэн дээрх төрлийн зөрчил үйлдсэнийг илрүүлэн 6.500.000 төгрөгөөр торгож, 2 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулан одоо ажиллагаанд 9 зөрчил шалгагдаж байна.

Захирамж зөрчин согтууруулах ундаа худалдан борлуулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо таслан зогсоогдохгүй байгаа тул иргэд Цагдаагийн газартай дээрх төрлийн зөрчлийн талаар мэдээлэл солилцон хамтран ажиллахыг анхааруулж байна

Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622193
2 эможи

Zochin
2020-12-25 00:15
Zondoo l zaragdaj bnle zuunsalaa zuun salaanii hudag nii delguurt gd shalgaj boldogguimu
Зочин
2020-12-23 11:33
keyboard_arrow_up