Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад олгох тэжээлийн тусламжийн цуваа ирлээ
2021 оны 1 сарын 09
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн зарим сумын малчдад олгох тэжээлийн тусламжийн цуваа ирлээ.
Энэхүү хүчит тэжээлийн тусламжийг нэгдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан хүлээн авч, ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Бигэр, Бугат, Дэлгэр, Тонхил, Төгрөг, Халиун, Чандмань, Цогт, Цээл, Эрдэнэ суманд хуваарилан өгөөд байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөр Говь-Алтай аймгийн дээрх сумдын 4,2 мянган малчин өрхөд хүчит тэжээлийн тусламжийг ийнхүү үзүүлж эхэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
622635
1 эможи
Зочин
2021-01-10 19:19
malchid saihan yum bainga tuslamj avaad
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: