Хөвсгөл аймгийн зарим цэцэрлэг, сургууль, ЗДТГ-ын барилгын хана, цонх цуурчээ
2021 оны 1 сарын 13
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар өчигдөр буюу 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус аймгийн бүх сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй, Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн.
Давтан 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, хүчтэй хөдлөлт болсон. 01.12-ны өдрийн 09:10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болсон бөгөөд 23:00 цагийн байдлаар дараах хохирлууд гарчээ.
- Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
- Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,
- Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
- Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,
- Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622718
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: