Өчигдөр Хөвсгөлд 3.8, 4.8 магнитудын хүчтэй, Баян-Өлгий аймагт 3.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2021 оны 1 сарын 14
Өчигдөр орой 19:10 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлалын салбарын дарга М.Өлзийбатаас тодруулахад “Ер нь газар бүрт хөдөлж байна. Хүчтэйгээс нь хэлвэл хамгийн сүүлд 20:01:15 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 18 км-ийн зайд магнитуд нь 3.8 хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнээс өмнө тус суманд 19:10 цагт 4.8 магнитудтай хөдөлсөн.
Мөн 19:07:47 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос зүүн тийш 13 км-ийн зайд магнитуд нь 3.1 хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ нь хүчтэй хөдлөлтөд тооцогдохгүй ч Өлгий хотын бүх оршин суугчид мэдрээд, дуу чимээ сонссон, сандарсан гэсэн мэдээлэл ирлээ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622752
0 эможи
mal setguulch
2021-01-14 09:53
uchigdur gej medee oruulha bolioch ergu dagz mine
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: