Завханд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
2021 оны 1 сарын 29
Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй гурван тохиолдол болон тэдгээрийн ойрын болон дам хавьтлын 20 сорьцыг ХӨСҮТ-д баталгаажуулж дууссан байна. Бүх хариу "сөрөг" гарсныг тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Нэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл буюу сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу гартал Улиастай суманд "хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээд"-ээс бусад бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэснийг Завхан аймгийн Шуурхай штабаас мэдэгдээд байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623170
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: