Хөвсгөлд есөн иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж гэрээсээ гарчээ Хөвсгөлд есөн иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж гэрээсээ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөлд есөн иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж гэрээсээ гарчээ

2021 оны 2 сарын 01

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэгдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос ирж, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг хянаж шалгахад есөн иргэн дэглэм зөрчин, гэрээсээ гарчээ. Сумын Засаг даргын захирамжийн дагуу Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, гэрийн тусгаарлалтад орсон иргэдийн хяналтыг чангатгах зорилгоор Мөрөн сумын 14 багийн зохион байгуулагчид, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Улаан загалмайн хорооны сайн дурын ажилчидтай хамтран эргүүл хяналтаар ажилласан байна. 

Холбогдох албаныхан Мөрөн суманд гэрийн тусгаарлалтад байгаа 211 иргэний гэрээр халдвар хамгааллын дэглэм баримтлаж буй эсэхийг тодруулахаар хяналт шалгалтаар очжээ. Гэрээсээ гарч, дэглэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцон, тусгаарлах байранд байрлуулж, үйлчилгээний зардлыг тухайн иргэдээр төлүүлэх юм байна. Иймээс иргэдийг гэрийн тусгаарлалтын дэглэм, журмыг чанд сахин мөрдөх хэрэгтэйг Мөрөн сумын Онцгой  комиссоос анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623219
1 эможи

keyboard_arrow_up