Говь-Алтай аймагт энэ сарын 9-нөөс ХӨЛ ХОРИО тогтооно
2021 оны 2 сарын 03
Говь-Алтай аймаг энэ сарын 9-нөөс эхлэн хөл хорио тогтоож, аймаг, сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Тус аймгийн Онцгой комиссоос хязгаарлалтын дэглэмийг тухайн өдрийн өглөө 09:00 цагаас мөрдөж эхэлнэ. Хөл хорионы үед хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд ажиллахгүй. Мөн архи согтууруулах ундааг энэ сарын 3 нь буюу өнөөдрөөс хоёрдугаар сарын 8 хүртэл 09.00-18.00 цагийн хооронд л худалдахыг зөвшөөрчээ.
Мөн тус аймгийн онцгой комиссоос коронавирус халдварын нөхцөл байдалтай холбогдуулан голомтын бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалтын хугацааг 14 хоног болгон сунгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623287
1 эможи
Иргэн
2021-02-04 07:33
Зөв байна. Дор бүрнээ хичээх хэрэгтэй
Зочин
2021-02-03 23:57
gowi altai yu xaxa
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: