САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймаг халдваргүй бүс боллоо
2021 оны 2 сарын 09
Сэлэнгэ аймаг халдваргүй эрүүл бүс болсон талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 49 хоносон тул "Эрүүл бүс" хэмээн зарлалаа.
Иймд тус сумын иргэдийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нийслэл болон бусад аймгууд руу нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623467
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: