Дорнод аймгийн Халхгол суманд 3.8 магнитуд газар хөдөлжээ
2021 оны 2 сарын 10
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 118 км-т, Ө-47°42’36.0, У-117°03’00.0/ хоёрдугаар сарын 10-ны 00:59 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООФХ-ээс цахим шуудангаар 01:12 цагт ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623475
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: