Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймгийн Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлжээ
2021 оны 3 сарын 04
Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэн халдвартай нь батлагдаж, тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хязгаарлаад буй. Тэгвэл тус хоёр иргэн Завхан руу явахдаа Өвөрхангай аймгаар дамжин өнгөрчээ.
Ингэхдээ хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн НОМИН худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн байна.
Иймд энэ хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624238
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: