Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 3,7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021 оны 3 сарын 10
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 345 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т энэ сарын 9-ний 16 цаг 08 минутад 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш нийт 36000 гаруй давтан хөдлөлт бүртгэгдээд байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624382
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: