Хөвсгөлийн Цэцэрлэг суманд ойрын хавьтал 6 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ
2021 оны 3 сарын 17
Хөвсгөлийн аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсныг тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Тус шинжилгээг аймагтаа анх удаа хийж байгаа тул баталгаажуулаар Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд хүргүүлсэн бөгөөд хариу өнөөдөр гарна. Иргэд та бүхэн эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа тогтмол зүүж гэр гэртээ тайван байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж мэдээллийг хүлээн авч хамтран ажиллана уу гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624529
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: