ШУУД: Хөвсгөл аймагт ДОЛООН хүнээс халдвар илэрлээ ШУУД: Хөвсгөл аймагт ДОЛООН хүнээс халдвар илэрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Хөвсгөл аймагт ДОЛООН хүнээс халдвар илэрлээ

2021 оны 3 сарын 17

Arslan.mn

Хөвсгөл аймагт өчигдөр зургаан иргэнээс коронавирус илэрсэн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлсэн. Тус аймагт өчигдөр анх удаа PCR шинжилгээ хийсэн тул баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү өчигдөр сорьц илгээсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Онош баталгаажуулах шинжилгээний хариу Орхон аймгаас өнөөдөр ирсэн бөгөөд дээрх зургаан хүнээс гадна нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Нэг хүний шинжилгээг Хөвсгөл аймагт хийгээгүй бөгөөд хариу эерэг гарсан хүнтэй хавьтал болсон учир сорьцыг Орхон аймаг руу илгээхэд халдвар авсан нь батлагджээ.

Халдвар авсан иргэд бүгд Цэцэрлэг суманд байгаа ба аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэхээр өнөөдөр аймгийн төв рүү тээвэрлэж байна гэж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624550
1 эможи

keyboard_arrow_up