Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажиллаад ирсэн хоёр иргэний нэгээс нь КОВИД-19 халдвар илэрчээ Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажиллаад ирсэн хоёр иргэний нэгээс нь КОВИД-19 халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажиллаад ирсэн хоёр иргэний нэгээс нь КОВИД-19 халдвар илэрчээ

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан хоёр иргэний нэг нь КОВИД-19-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна.

Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан хүний шинжилгээ эерэг гарчээ

Тодруулбал, тус иргэд нь Улаанбаатар хотоос Ховд аймгаар дайран өнгөрч Баян-Өлгий аймагт очиж ажиллан, буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Өөрөөр хэлбэл Ховд аймагт таван цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хот руу гарсан аж. 

Эдгээр иргэний хувьд Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч Улаанбаатар хотод гуравдугаар сарын 16-нд ирж, 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогдсон аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр уг иргэн нь гуравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарч маргааш нь буюу 10-нд орон нутгийг зорьсон байна. 

Баян-Өлгий аймаг руу ороход нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна. 

Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж, ойрын хавьтал болох 13 иргэнийг олж тогтоон PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Эдгээр иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа ба давтан шинжилгээг ирэх долоо хоногийн Даваа гарагт мөн түүнээс хойш дахин долоо хоногийн дараа авах юм байна.

Ховд аймагт одоогоор КОВИД-19-ийн халдвар илрээгүй гэдгийг Ховд Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624634
3 эможи

keyboard_arrow_up