Хөвсгөл аймагт өчигдөр дахин 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021 оны 3 сарын 19
Хөвсгөл аймгийн Ханх сумаас 39 километрт Долоон уулын ойролцоо нуурын баруун урд эргийн орчимд өглөөний 06.42 цагийн үед 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй аж.
Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37535 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624635
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: