Дархан-Уул аймагт “Ковид-19“-ын ГУРВАН тохиолдол батлагдлаа Дархан-Уул аймагт “Ковид-19“-ын ГУРВАН тохиолдол батлагдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Уул аймагт “Ковид-19“-ын ГУРВАН тохиолдол батлагдлаа

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын гурван тохиолдол батлагдсан талаар тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр орой мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэр дэх Сэмжит хэмээх сувиллын газарт эмчлүүлж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрлээ гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан авлаа. Иймд яаралтай авах арга хэмжээний хүрээнд дээрх сувиллын газарт сүүлийн 14 хоногийн хугацаанд очоод ирсэн иргэдийн мэдээллийг татан авч, иргэдийг шинжилгээнд хамруулж байна.

Гуравдугаар 21-22-нд шилжих шөнө тус сувиллын газраас есөн том хүн, нэг хүүхэд нийт 10 иргэн ирсэн. Тэднээс коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авахад гурван хүн коронавирусийн халдвартай нь батлагдлаа" гэв. 

Шарын гол суманд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 бүртгэгдсэнтэй холбогдуулан сумаас орох гарах хөдөлгөөнийг 2021.03.22-ны өдрийн 22:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотой аймгийн Онцгой комиссоос яаралтай хариу арга хэмжээ аван ажиллаж байна.

Иргэд та бүхэн маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барьж, онцын шаардлагагүй бол өөр бүс нутаг руу зорчихгүй байж халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаална уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624709
0 эможи

Дархан-Уул аймаг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up