Увс аймагт ХОЁР ТОХИОЛДОЛ батлагдаж, 15 хүнийг тусгаарлалаа Увс аймагт ХОЁР ТОХИОЛДОЛ батлагдаж, 15 хүнийг тусгаарлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Увс аймагт ХОЁР ТОХИОЛДОЛ батлагдаж, 15 хүнийг тусгаарлалаа

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Увс аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийх, сургууль цэцэрлэг, үйлчилгээний газруудыг хаахтай холбоотой саналыг хэлэлцжээ.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж "Ногоон бүс" гэж тодорхойлогдож байсан аймгуудаас сүүлийн 14 хоногт ирсэн иргэдийн бүртгэлийн дагуу түргэвчилсэн шинжилгээ авах тандалтын ажил хийгдэж байгаа бөгөөд тухайн иргэд яаралтай харьяа ЭМГ-таа хандаж, шинжилгээ өгөхийг Увс аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. 

Сануулахад, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт, сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат, нэг гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн ба тэднийг 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Улаангомд ирэхэд нь тусгаарлажээ.

Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 15 хүнийг мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг болон гэрийн ажиглалтад тусгаарласан талаар Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624734
0 эможи

keyboard_arrow_up