Сэлэнгэ аймагт ирсэн Дарханы ХОЁР ИРГЭНЭЭС халдвар илэрчээ Сэлэнгэ аймагт ирсэн Дарханы ХОЁР ИРГЭНЭЭС халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймагт ирсэн Дарханы ХОЁР ИРГЭНЭЭС халдвар илэрчээ

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Энэ сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн харьяат С,  И,  А нар "Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн" сурталчилах зорилгоор Сэлэнгэ аймагт ирсэн ба Сүхбаатар сумын 3-р багт иргэн О-ийн гэрт  03.20-03.22-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаанд байрласан.

Өчигдөр буюу 23-ны өдөр  "С", "И" нар нь Дархан-Уул аймгаас өөрсдийн машинаа авахуулж, Дулаанхааны постон дээр хүлээж авахаар очиход нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу ЭЕРЭГ гарсан байна.

Одоогийн байдлаар "Сэлэнгэ" зочид буудалд байрлаж буй иргэн "А"-гаас шинжилгээ авч, дээрх иргэдийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өгөх талаар Дарханы ОК-той зөвшилцөж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Дээрх 3 иргэн Сүхбаатар суманд зорчих хугацаанд "Залуус" ресторан, бэйкэри зэрэг олон нийтийн, үйлчилгээний газруудаар зорчсон маршрут өгүүлэмжтэй байх тул Сэлэнгэ аймаг дахь хавьтлыг тогтоох, тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Сүхбаатар суманд шатахуун түгээх станц, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад үйл ажиллагааг хаахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624741
2 эможи

keyboard_arrow_up