ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 0 ЗОГСОЛТ хийж эхэллээ ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 0 ЗОГСОЛТ хийж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 0 ЗОГСОЛТ хийж эхэллээ

2021 оны 3 сарын 25

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнөөдөр коронавирусний 2 тохиолдол батлагдсан учраас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 14-р хуралдаанаар 3 дугаар сарын 24-ний 23.00 цагаас 29-ний 06.00 цаг хүртэл 0 зогсолт хийх шийдвэр гаргалаа.

Тус  аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 дугаар сарын 24-ний өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас 82, нийт 141 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Тодруулбал , Улаанбаатар хотоос  3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 иргэнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо.

Халдвартай нь батлагдсан хүмүүстэй ойр болон дам харьцсан иргэдийг илрүүлэх тандалт судалгааг хийж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624778
0 эможи

keyboard_arrow_up