ХЭНТИЙ: Бор-Өндөр суманд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ ХЭНТИЙ: Бор-Өндөр суманд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЭНТИЙ: Бор-Өндөр суманд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2021 оны 3 сарын 25

Arslan.mn

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Радио локаторын станцад ээлж солигдохоор PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас өнөөдөр/2021.03.25/ өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарч сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Иймд PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж, тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоожээ.

Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж Хэнтий аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624790
0 эможи

keyboard_arrow_up