СҮХБААТАР: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний PCR-ийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ СҮХБААТАР: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний PCR-ийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СҮХБААТАР: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нэг иргэний PCR-ийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох иргэний Хэнтий аймаг руу явуулсан PCR-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. ХӨСҮТ-рүү сорьцыг баталгаажуулалт хийлгэхээр илгээжээ.

Холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. 

3-р сарын 23-ний өдрийн 15.00 цагт Таван-Эрдэнэ худалдааны төвийн Сибирийн эрүүл мэндийн салбар, 19.00 цагаас хойш Оргил зоогийн газраар үйлчлүүлсэн иргэд 3-р сарын 26-ны 11.00 цагт Ундрах супермаркет 12.00 цагт Номин худалдааны төв, 13.00 цагт монос төв эмийн сангаар үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндээ хянаж, биеийн байдлын талаар мэдээллийг ЭМГ-ын 7051-8003 утсанд өгнө үү. 

Иймд ард иргэд сонор сэрэмжтэй байж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж маскаа тогтмол зүүж , гараа ариутгаж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Шуурхай штабаас зөвлөж байна.

Мөн аймгийн Онцгой комисс 17.00 цагт хуралдаж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж. Гарсан шийдвэрийн талаар мэдээллийг эргэн хүргэнэ.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Шуурхай штаб
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624891
0 эможи

keyboard_arrow_up