ДАРХАН-УУЛ: Коронавирусний батлагдсан тохиолдол 55 боллоо ДАРХАН-УУЛ: Коронавирусний батлагдсан тохиолдол 55 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДАРХАН-УУЛ: Коронавирусний батлагдсан тохиолдол 55 боллоо

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 15 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Дээрх тохиолдлууд нь бүгд ойрын хавьтлууд бөгөөд

  • зургаа нь Шарын гол суманд,
  • ес нь Дархан суманд гэрийн болон ажиглан тусгаарлах байранд байсан иргэд аж.

Уг 15 тохиолдолтой нийлээд шинээр бүртгэгдсэн коронавирусний тохиолдол 55 боллоо.

Аймгийн Онцгой комиссоос халдварын хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээ авах тандалт судалгааг эрчимтэй явуулж байгаагийн үр дүнд тусгаарлалтад авсан иргэдээс халдварын илрүүлэлт нэмэгджээ.

“Ковид19” халдвартай хүмүүсийг эмчлэн тусгаарлахаар дэлгэсэн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн 30, 50 ортой Хүүхдийн тасагт өвчтнүүдийг тусгаарлан эмчилж байна. Эмчлүүлж буй 3 иргэнтэй хамт эмчлэн тусгаарлах байранд буй 2-13 насны 4 хүүхдийг асран хамгаалагчийг нь эмнэлгээс гартал тусгай байранд шилжүүлэхээр болсон аж. Цаашид халдварын тоо өсөх хандлагатай байгаа тул эмчлэн тусгаарлах байруудыг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг аймгийн Онцгой комиссын дарга холбогдох албаныханд өглөө.

Халдвар нэмэгдэж байгаатай холбоотой ААНБ-уудыг нийт ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд бүрэн хамруулахыг даалгасан. Үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн 4 лабораторид түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй авч байна. Өнөөдрөөс эхлэн Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар шийдвэрлэлээ. Цар тахалтай тэмцэж буй амаргүй нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулахад иргэн бүрийн үүрэг хариуцлага чухал. Тиймээс иргэд, ААНБ-ууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624895
0 эможи

keyboard_arrow_up