ЗАВХАН АЙМАГТ баригдаж буй нүхэн жорлонд 85 сая төгрөг төсөвлөжээ ЗАВХАН АЙМАГТ баригдаж буй нүхэн жорлонд 85 сая төгрөг төсөвлөжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН АЙМАГТ баригдаж буй нүхэн жорлонд 85 сая төгрөг төсөвлөжээ

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээгээр улсын төсвийн 23.9 сая төгрөгөөр барьсан нүхэн жорлон салхинд нурж унасан мэдээлэл нилээдгүй шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр буюу 2021 оны 03-р сарын 27, 28-ны өдрүүдэд баруун аймгуудад хүчтэй цасан шуурга  болж, шуурганы улмаас ирэх 5 сард хүлээлгэж өгөхөөр баригдаад буй олон нийтийн, сургуулийн зориулалтаар барьж буй нүхэн жорлонгийн асуудлаар Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэлээс тодрууллаа. 

Уг нүхэн жорлонгийн тендерт Завхан аймгийн Тэлмэн сумын "Энх-Өвгөдий" ХХК оролцож, барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.

"Ирэх тавдугаар сард хүлээлгэн өгөхөөр баригдаж буй уг нүхэн жорлонд тус бүрт 23.9 сая төгрөг төсөвлөөгүй. 5 жорлонд 85 саяыг төсөвлөөд байгааг хэллээ.

Өнөөдрийн байдлаар "Энх-Өвгөдий" ХХК хуулийн дагуу хийсэн ажлынхаа 60 хувийн гүйцэтгэлээр урьдчилгаа төлбөрийг аваад байгаа. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа учраас энэ сарын 27,28-ны өдрүүдэд болсон салхи шуурганы улмаас нурсан жоронгийн асуудлыг тус компани хариуцан ажиллаж, шинээр хийж байгаа" гэв. 

Ж.Одноо

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624935
3 эможи

keyboard_arrow_up