Сүхбаатар аймагт коронавирусийн 5 тохиолдол нэмэгдэж 11 боллоо Сүхбаатар аймагт коронавирусийн 5 тохиолдол нэмэгдэж 11 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймагт коронавирусийн 5 тохиолдол нэмэгдэж 11 боллоо

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Сүхбаатар аймагт коронавирусийн халдвар 5-аар нэмэгдэн батлагдсан тохиолдлын тоо 11 боллоо. 

Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох 1700 орчим иргэнийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж, анхны голомт болох Мөнххаан сумыг улаан түвшинд шилжүүлж, тандалтын ажлыг эрчимжүүлжээ. Тус сумын 400 өрхөөс тус бүр нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Халдвар авсан иргэд 18-65 насныхан байгаа бол архаг хууч өвчтэй гурван иргэний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгааг аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. 

Сүхбаатар аймгийн Шуурхай штабаас халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байж, аймгийн төв рүү орж ирэх эрсдэлээс хамгаалж, тус аймгийн хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмийг мөрдсөн хэвээр, үүнтэй холбоотойгоор иргэдийг хүнс болон эм, эмнэлгийн хэрэгсэл, түлээ нүүрс зэргийг  хүргэлтээр авах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.

Мөн аймгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байж, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625048
0 эможи

keyboard_arrow_up