ОРХОН: Сүүлийн 24 цагт 17 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 137 боллоо
2021 оны 4 сарын 02
Орхон аймагт сүүлийн 24 цагт 17 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт халдварын батлагдсан тохиолдол 137 боллоо.
Батлагдсан 17 тохиолдлын 15 нь ойрын хавьтлаас илэрсэн бол хоёр нь Булган аймгийн Сэлэнгэ, Орхон сумаас эхтэй болох нь тогтоогджээ.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 71 хүн эмчлүүлж байгаагаас 66 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна.
Орхон аймагт илэрсэн тохиолдлуудыг хугацаагаар нь ангилбал:
2020.11.11-12.07-ны хооронд- 25
- 2021.03.24- 3
- 2021.03.25- 12
- 2021.03.26- 21
- 2021.03.27- 10
- 2021.03.28- 15
- 2021.03.29- 15
- 2021.03.30- 9
- 2021.03.31- 10
- 2021.04.01- 17 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 137 боллоо.
Коронавирусний халдварын тоог нийт хүн амд харьцуулбал Орхон аймгийн 800 хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625083
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: