Орхон аймагт дулааны шугамнаас нэр нас тодорхойгүй цогцос олджээ
2021 оны 4 сарын 05
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байрны дэргэд дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 01:32 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:36 цагт очиж 19 минут ажиллаж цогцсыг /нэр нас тодорхойгүй/ гарган аймгийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625127
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: