Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдлээ Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдлээ

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 04-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 05-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт 465 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд нийт халдварын тохиолдол 15-аар нэмэгдсэн бол энэ өглөө 09:00 цагт дахин 95 сорьцын шинжилгээний хариу гарч 10 тохиолдлоор нэмэгдэн өнөөдөр /2021.04.05-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 25-аар нэмэгдэж 78 болоод байна.

Сүүлд нэмэгдсэн халдварын ихэнх тохиолдлууд “Мөнгөн морьт” эмнэлгээс илэрчээ. Мөн Зэрэг суманд зөөвөрлөгдсөн /Халдвартын тасагт тээвэрлэн авч ирсэн/ нэг тохиолдлын ойрын хавьтагч 3 иргэнээс, БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас буюу тусгаарлан ажиглах байранд байсан зарим иргэдээс илэрсэн байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, 1 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 72 иргэн тусгаарлан ажиглах байранд, 353 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625134
0 эможи

keyboard_arrow_up