ХОВД: Халдварын батлагдсан тохиолдол 85 боллоо ХОВД: Халдварын батлагдсан тохиолдол 85 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХОВД: Халдварын батлагдсан тохиолдол 85 боллоо

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 85 болсон ба ойрын хавьтлын 875, дам хавьтлын 2110 иргэн бүртгэгдээд байна. 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрийн 08:00 цагт нийт 318 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж, нийт 85 болсон байна.  

Тодруулбал, “Мөнгөн морьт” эмнэлэгт ажилтай, халдвар авсан нэг иргэний гэр бүлийн таван гишүүн (тусгаарлалтад байсан), Зэрэг суманд зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагч нэг хүн, сайн дурын шинжилгээнд хамрагдсан “Эсба-80” айлын орон сууцанд оршин суугч нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Бусад 11 иргэнийг хүүхдийн 50 ортой шинэ эмнэлэгт ор дэлгэн “Тусгаарлах эмнэлэг-2”-т зөөвөрлөн эмчилж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625205
0 эможи

keyboard_arrow_up