Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 2 дахь тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 4 сарын 09
Баян-Өлгий аймагт өчигдөр орой коронавирусний халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэний тоо 2 боллоо.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос ирж халдвартай болох нь батлагдсан иргэнийн ойрын харьцагч буюу хамт ирсэн хүн аж.
Анхны тохиолдолтой нийтдээ 8 хүн хамт зорчиж ирсэн. Тэдний эхний PCR-ын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү халдвар илэрсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625300
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: