ӨВӨРХАНГАЙ:  Тусгаарлалтын дэглэм зөрчиж Улаанбаатар орсон иргэнээс ХАЛДВАР илэрчээ ӨВӨРХАНГАЙ: Тусгаарлалтын дэглэм зөрчиж Улаанбаатар орсон иргэнээс ХАЛДВАР илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ӨВӨРХАНГАЙ: Тусгаарлалтын дэглэм зөрчиж Улаанбаатар орсон иргэнээс ХАЛДВАР илэрчээ

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас гэрийн тусгаарлалт, хөл хорионы дэглэм зөрчсөн гурван иргэнд хариуцлага хүлээлгэлээ. 

Тус аймгийн Бат-Өлзий суманд гэрийн тусгаарлалтанд байсан иргэн хулгайн замаар Улаанбаатар орж ачаа тээвэрлээд буцах замдаа Үүртийн тохойн хяналтын цэг дээр саатуулагджээ. Тухайн иргэнээс шинжилгээ авахад эерэг хариу гарсан тул жолоочтой нь хамт тусгаарлан эмчилгээ хийж эхлээд байна.

Мөн Арвайхээр суманд гэрийн тусгаарлалтанд байсан иргэн гэрээс гарч, төрийн үйлчилгээний нэгдсэн цэгээс үйлчилгээ авсан зөрчлийг Цагдаагийн газраас илрүүлжээ.

Иймд халдвар бүртгэгдсэн бүс нутгаас зорчиж ирсэн иргэдийг гэртээ долоо хоног тусгаарлагдаж, өөрийн болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх, хууль сахиулах байгууллагаас тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг мөрдөж, холбогдох хууль, журмыг зөрчихгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625317
3 эможи

Зочин
2021-04-10 06:49
Аймаг сум болгон хилтэй болжээ. Монгол улс маань дотроо 18 улстай болж хөдөө явбал виз авдаг болох нь ээ
keyboard_arrow_up