Хөвсгөл аймагт өнөөдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021 оны 4 сарын 15
Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т байрлах Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / Ө-51°08’24.0″ У-100°21”36.0”/ дөрөвдүгээр сарын 15-ны 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 02:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625551
0 эможи
Зочин
2021-04-15 22:37
Хор хор
Зочин
2021-04-15 22:36
Хэт хөнгөн шумбагч онгоцны жолооч бэлддэг үйлчилгээ үзүүлдэг. Төвийг хөвсгөлд нуурт байгуул
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: