УВС: Тусгаарлалтад байсан гурван иргэний PСR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ УВС: Тусгаарлалтад байсан гурван иргэний PСR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УВС: Тусгаарлалтад байсан гурван иргэний PСR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Увс аймгийн Улаангом сумын 1, 3-р багт Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад байсан гурван иргэний PСR шинжилгээний хариу эерэг гарч, Увс аймагт батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо.

Эдгээр иргэдийг одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж эхлээд байна. Гэрийн тусгаарлалтад байсан эдгээр иргэдээс 6-7 дахь хоног дээр нь буюу энэ сарын 14-ний өдөр түргэвчилсэн оношлуураар хариу эерэг гарч, улмаар PСR шинжилгээгээр батлагдлаа. Гэрийн тусгаарлалтад байсан эдгээр иргэдийн хувьд дэглэмээ зөрчиж гадуур явсан, буяны ажилд оролцсон зэрэг өгүүлэмж байгаа тул хавьтагч нарыг олох, шинжилгээнд хамруулах ажил мөн эхлээд байна.

Мөн Өндөрхангай суманд буяны ажлаар Улаанбаатар хотоос ирсэн иргэний ойрын хавьтал болох 45 хүний шинжилгээний сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт PСR-аар баталгаажуулах ажил одоогоор хийж байна.

Үүнээс гадна аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр шинжилгээ өгөхөөр ирсэн нэг иргэний тестийн хариу эерэг гарсан тул баталгаажуулах шинжилгээг хийж эхэлжээ.

“Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх хэрэгтэй байна. Цаашид халдварын тохиолдол өсөх магадлалтай, маш их эрсдэлтэй байна” хэмээн аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625562
0 эможи

keyboard_arrow_up