“Ховд“ голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ
2021 оны 4 сарын 18
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн "Их булан" гэдэг газар "Ховд" голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:11 цагт очсон байна.
Тодруулбал, тус сумын харьяат 42 настай эмэгтэй Ж-ийн цогцос голын мөсөн дээр байсныг гаргаж, Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
625677
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: