ЗАВХАН: Тосонцэнгэл суманд коронавирусийн улмаас нэг иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал маш хүнд байна ЗАВХАН: Тосонцэнгэл суманд коронавирусийн улмаас нэг иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал маш хүнд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Тосонцэнгэл суманд коронавирусийн улмаас нэг иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал маш хүнд байна

2021 оны 4 сарын 19

Arslan.mn

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын эмнэлэгт эмчлүүлж буй иргэний биеийн байдал маш хүнд байна.

Тус сумын эмнэлэгт 16-ны өдөр хатгалгаа оноштойгоор хандсан иргэн болон түүний гэр бүлийн хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Тиймээс эдгээр иргэдээс PCR шинжилгээ авч Архангай аймаг руу сорьцыг тээвэрлэн шинжлүүлэхэд эерэг хариу гарсан байна. Өчигдөр орой амьсгалын аппараттай эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан. Мөн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай байна.

Суманд тэг зогсолт хийж тандалт судалгаа явуулж байна. Дээрх иргэд нь ойрын хугацаанд халдвартай бүс рүү зорчоогүй бөгөөд голомт нь тодорхойгүй байгаа. Тиймээс тандалт судалгааны ажилд иргэд идэвхтэй оролцох нь чухал байна. Тэг зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажлыг хийх тул иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Яг одоо ойрын хавьтлын 24 иргэн байгаа бөгөөд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэмж хоёр иргэний хариу эерэг гарсан гэж Тосонцэнгэл сумын Шуурхай штабаас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625691
0 эможи

keyboard_arrow_up