СЭЛЭНГЭ: Гэрийн ажиглалтад байгаа иргэдээс халдвар илэрч байна
2021 оны 4 сарын 19
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт халдварын 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Тодруулбал, дээрх тохиолдлууд нь Хушаат суманд хоёр, Баянгол суманд нэг, Түшиг суманд нэг байгаа аж.
Хушаат суманд батлагдсан хоёр тохиолдол эрсдэлтэй бүсээс ирээд гэрийн тусгаарлалтад байхдаа давтан шинжилгээгээр илэрсэн байна. Иргэд Төв аймгаас Улаанбаатар хотоор дамжин ирсэн өгүүлэмжтэй аж.
Харин Баянгол сумын нэг тохиолдол мөн л халдварын голомт ихтэй Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байсан иргэн гэнэ. Мөн Түшиг сумын нэг тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625711
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: