ШУУРХАЙ: Улаанбаатараас хулгайн замаар Өмнөговьд очсон долоон автомашинтай 33 иргэнийг саатуулжээ ШУУРХАЙ: Улаанбаатараас хулгайн замаар Өмнөговьд очсон долоон автомашинтай 33 иргэнийг саатуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Улаанбаатараас хулгайн замаар Өмнөговьд очсон долоон автомашинтай 33 иргэнийг саатуулжээ

2021 оны 4 сарын 19

Arslan.mn

Өмнөговь аймаг "Хаалт-хяналт" арга хэмжээний хүрээнд долоон хулгайн тээврийн хэрэгсэл илрүүлжээ. 

Тодруулбал, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Цогт-Овоо постыг тойрон маршрутын бус /хулгайн, шороон замаар/ Улаанбаатараас Даланзадгад суманд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр долоон автомашинтай 33 иргэнийг /том хүн, хүүхэд/ саатуулан шалгаж байгаа аж. 

Эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн бөгөөд зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргажээ. Мөн зөвшөөрөлгүй зорчин очсон 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаагаа мэдээлсэн байна. 

Иймд долоон тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн ЭМГ-аас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
625736
3 эможи

Зочин
2021-04-19 23:15
Хогийн гарууд байх юмдаа. Өөрсдөө ийм байж муу эмч нарлуу буруугаа чихнэ.Болдлг бол бүгдийг нь заазлах юмсан.
keyboard_arrow_up