Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоожээ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоожээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд голомтын эх үүсвэр тодорхойгүй коронавирус цар тахлын халдвар илэрсэнтэй холбогдуулж, тус сумын Онцгой комисс хуралдаж,  4 дүгээр сарын 20-ны 6.00 цагаас 5 дугаар сарын 5-ны өдрийн 6.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах “улаан түвшин”-д шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Энэ хугацаанд:

  • Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж, албан хаагчдынхаа 5-10 хувийг ажлын байранд ажиллуулах;
  • Согтууруулах ундаанаас бусад хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, шатахуун түгээх станц, түлээ нүүрсний хүргэлт, банк, барилгын материалын дэлгүүрийг даваа, лхагва, баасан, ням гарагт 9.00-13.00 цагийн хооронд ажиллуулах;
  • Зам барилга угсралт, тариалан эрхлэлт, ноос ноолуур, түүхий эд, өвс тэжээлийн худалдаа, тээвэрлэлтийг 22.00 цагаас өглөөний 8.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах;
  • Сумын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагааг заасан хугацаанд хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд авто машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;
  • Үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд бүртгэл хяналтын системийг тогтмол хөтөлж байгаа эсэх, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмд хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

2021.04.20-ний өдрийн нөхцөл байдлын мэдээ:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625796
0 эможи

keyboard_arrow_up