ЗАВХАН: Батлагдсан тохиолдын ойрын харьцагч 18 иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ ЗАВХАН: Батлагдсан тохиолдын ойрын харьцагч 18 иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗАВХАН: Батлагдсан тохиолдын ойрын харьцагч 18 иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарчээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 161 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Улиастай суманд 18, Их-Уулд 14, Нөмрөг суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна.

Улиастай сумын 175 иргэнээс авсан PCR шинжилгээний хариу гарч, сумын Уламжлалтын эмнэлэгт Тосонцэнгэл, Их-Уул сумаас ирж хэвтэж байгаа иргэд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 18 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

Их-Уул сумын хувьд одоогоор гурван голомт үүсээд байна. Тухайлбал дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумаас Их-Уул суманд очсон бариачийн голомт, Их-Уул сумаас Тосонцэнгэл суманд буяны ажлаар очсон иргэдийн голомт, Тосонцэнгэл сумаас Их-Уул сумын Зарт багт очсон иргэдийн голомт тус тус үүсэж 14 иргэн халдвар авчээ. Тус суманд яг одоо тандалт, судалгааны ажил үргэлжилж байна.

Тиймээс батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын иргэдийг гэрийн тусгаарлалтын журмаа дагахыг зөвлөж байна. Мөн иргэд онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлахыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
625930
1 эможи

keyboard_arrow_up