“ШИЙДВЭРЛЭЛТ-2021” аяны хүрээнд 47 хэргийн эзэн холбогдогчийг тогтоожээ “ШИЙДВЭРЛЭЛТ-2021” аяны хүрээнд 47 хэргийн эзэн холбогдогчийг тогтоожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ШИЙДВЭРЛЭЛТ-2021” аяны хүрээнд 47 хэргийн эзэн холбогдогчийг тогтоожээ

2021 оны 4 сарын 28

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Цагдаагийн хэлтэс, тасагтай хамтран гэмт хэрэг үйлдсэн хүн нь тогтоогдоогүй хэрэг бүртгэлтийн хэргүүдийг шийдвэрлэх, эрэн сурвалжлагдаж буй этгээд, эд зүйлсийг олж тогтоох зорилгоор “Шийдвэрлэлт-2021” аяныг нэгдүгээр сараас дөрөв дүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргажээ.  

Нэгдсэн аяны хүрээнд нийт 47 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол 42 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн үр дүн гарсан байна.

Тус аянд бусдыгаа манлайлж ажилласан прокуророор хяналтын прокурор В.Төгсбаяр, мөрдөгчөөр Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Диваажигмэд нар шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626162
0 эможи

Зочин
2021-04-29 05:28
Нэг бариач намайг хулхидлаа
keyboard_arrow_up