Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид  “Сургалт, дадлагын төв“-д 1364 мод суулгав Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид “Сургалт, дадлагын төв“-д 1364 мод суулгав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид “Сургалт, дадлагын төв“-д 1364 мод суулгав

2021 оны 5 сарын 17

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг дахин эхлүүлээд байна. 

Энэ аяны хүрээнд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын санаачлагаар  энэ сарын 15-ны өдөр "Сургалт, дадлагын төв"-д хайлаас 980, шар хуайс 244, улиас 110, агч мод 16, бургас 10, шинэс дөрөв нийт 1364 ширхэг модыг суулгаж, мод тарих ажилд нэгдэв.

Аймгийн цагдаагийн газраас сүүлийн 4 жилд тус төвд 8000 орчим мод тарьсан байна.

Arslan.mn

Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4 дүгээр сарын дунд үеэс 5 дугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11 дүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой.

Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.

Мод дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, тоосжилтыг багасгаж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Тиймээс аж ахуй нэгж байгууллага, иргэдийг бүх нийтээр мод тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлж, идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна.

Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626990
0 эможи

НОГООН ДУУ ХООЛОЙ
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up