Хөвсгөлийн Ханх сумын нутагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021 оны 5 сарын 19
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т орших Адуун хэмээх газарт тавдугаар сарын 19-ний өглөө 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнээс 05:48 цагт ОБЕГ-т хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627048
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: