СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, 1 нас 7 сартай хүүхэд амиа алджээ
2021 оны 5 сарын 20
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоолой худаг” гэх газар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус сумын иргэн Б нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, ой 7 сартай хүүхэд нас барсан хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.
Иймд жолооч та бүхэнд
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627115
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: