Журмын хашаанд эзэд нь гаргасан зөрчлөө шийдвэрлүүлээгүй 100 гаруй тээврийн хэрэгсэл байна Журмын хашаанд эзэд нь гаргасан зөрчлөө шийдвэрлүүлээгүй 100 гаруй тээврийн хэрэгсэл байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Журмын хашаанд эзэд нь гаргасан зөрчлөө шийдвэрлүүлээгүй 100 гаруй тээврийн хэрэгсэл байна

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр” буюу олны хэлж заншсанаар Журмын хашаанд 2017 оноос хойш саатуулагдсан 95 мотоцикль, 18 автомашин байна.

Эзэд нь гаргасан зөрчлөө шийдвэрлүүлээгүй орхисны улмаас “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-нд удаж буй эдгээр тээврийн хэрэгслийг цаашид хэрхэх талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд өнөөдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэр гарах юм.

2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолын дагуу аймгийн Цагдаагийн газраас 224 мотоцикль, 2 автомашиныг зохих журмын дагуу шийдвэрлэн эзэн холбогдогчийг олж тогтоон хүлээлгэн өгч байжээ.

 

Arslan.mn

Мөн уг асуудалтай холбогдуулан “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, худалдах, улсын орлого болгох, устгах өөр зориулалтаар ашиглах орон тооны бус зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

 

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627166
0 эможи

keyboard_arrow_up