Говьсүмбэр аймагт вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89.5 хувьтай байна Говьсүмбэр аймагт вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89.5 хувьтай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэр аймагт вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89.5 хувьтай байна

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн хэмжээнд вакцинжуулалт эрчимтэй өрнөж, нэгдүгээр тунд 89.5 хувь хамрагдсан бол хоёрдугаар тунд 25.2 хувь хамрагджээ. Халдвараар нийт 50 тохиолдол бүртгэгдсэнээс 41-ийг аймгийн хэмжээнд эмчилж,бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд идэвхтэй голомтууд хумигдаж эхэлсэн гэдгийг аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-од мэдээллээ.

Шадар сайдын зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар төрлийг сайжруулах зорилтын дор Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах шийдвэрийг гаргав. Ингэснээр аймгийн хэмжээнд болон зэргэлдээх Дундговь, Дорноговь аймгийн ойролцоох сумуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн хүргэх бололцоо нээгдэх юм.

Аймаг, орон нутгийн Онцгой байдлын газруудын бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг нэмэгдүүлж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгааг Шадар сайд энэ үеэр онцолж, онцгой байдлын газарт туулах чадвар сайтай УАЗ пургон автомашиныг гардуулан өгөв.

Мөн энэ үеэр 2021 оны 3 сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэлд өртөж, орон гэргүй болсон Говьсүмбэр аймгийн 12 өрхөд Улсын онцгой комисоос гэр олгох шийдвэрийг гаргаж, иргэдэд хүлээлгэж өглөө.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт алслагдсан аймаг сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгагдсан. Энэ хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинетыг байгуулж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Цаашид орон нутгийн хэмжээнд 330 суманд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинетыг байгуулахаар ажиллах байгааг Шадар сайд С.Амарсайхан нээлтийн үеэр онцолж хэллээ.

Шадар сайдын говийн аймгуудаар ажиллах албан томилолтод Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627180
0 эможи

keyboard_arrow_up